Намайг 6-7р ангид байхад Цэнхэр дэлгэц гээд шинэ жилийн хөтөлбөр гардаг байсан юм. Тэгэхэд энэ Чинбаа ах Сарнайтайгаа ороод л жүжиглээд л нээх гоё хосын дууд дуулна. Тэр үеэс л Эмоушн гэдэг хамтлаг болон Чинбаа гэдэг ах миний хараанд өртөөд дууг нь чухам л сонсдог байж билээ. Хаана л хайрын, хосын нэвтрүүлэг гарна нөгөө л Чинбаа, Сарнай 2 нь орно тэрийг нь би заавал үзнэ.... Үнэндээ тэр Эмоушн хамтлагаас илүү Чинбаа ах л нэг л гоё харагдаад л... ийм найз бандитай болвол гоё доо ухааны юм бодоод л...ккк Тэгж боддог байсан болоод ч тэр үү тэр үед манай дээд ангид Чинбаатай төс...
Намайг 10 жилд байхад 25-р суваг телевизээр "Балид болсон явдал" гэдэг кино гарсан юм. Мэдээж тэр кино хайрын тухай байсан л даа. Гэхдээ тэр одоо бол гол нь биш. хамгийн гол нь тэр киноны үйл явдал бали арал дээр болдог. Тэр киног үзсэнээс хойш тийшээ явахыг ямар их хүсэж байгаа гээч...
За тэгэхээр Балид өнгөрүүлэх нэг өдөр юу хийх вэ???
Амтат сайхан зүүднээсээ сэрэнгүүтээ хөлгүй их далайг ширтэн хэвтэх сайхан даа...

Өглөөний цэвэр агаарт цэлмэг хөх тэнгэр, гүн цэнхэр далайг ширтэн өглөөний цайгаа уунгаа өдрийн хийх зүйлсээ бодно...

Амрангаа усанд сэлж, дотно яриа өрнүүлэн коктэйл шимэн...