2010-07-18
Нямхүүгийн Нарангэрэл : Тийн мэдрэхүйн гуниг номд орсон

Хэн дүүргэх бол
Хэн?
Хэн намайг дүүргэх бол
Хэн?
Хэн миний юм бүхнийг дүүргэх бол
Хэн?
Хэн миний нүдийг дүүртэл
Инээмсэглэх бол
Хэн?
Хэн миний зүрхийг дүүртэл
Хайрлах бол
Хэн?
Хэн миний амьдралыг дүүртэл
Байх бол
Хэн?
Хэн намайг дүүртэл
Хэн намайг дуустал
Хэн миний сүүлчийн инээсмэглэлийг,
Бас нулимсыг
Амьсгалыг
Үзэх бол
Хэн?
Хэн
Хэн...

Бичсэн: Grace | цаг: 02:21 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)