Өнөөдөр хаашаа янзын өдөр гээч нь вэ... Сэтгэл доторхоо блогтоо бичих гэсэн чинь миний хэргэлдэг сайтуудын маань нэг нь ажиллахгүй нөгөөхийнхөө нууц үгээ танихгүй үнэн баларсан юм боллоо. Тэгээд яахав дээ. Энэ сайт дээр бүртгүүлээд л цаашид сэтгэлээ хуваалцаж байхаар шийдлээ. Итгэж байна аа миний урамыг хугалахгүй ээ гэдэгт сайт минь...
Эр хүнд итгэх яагаад ийм хэцүү байдаг юм болоо... Уул нь би бодит амьдралыг ийм гэж төсөөлөөгүй явсан юм. Сайхан залуутай учирч, түүнтэйгээ суун, хөөрхөн хүүхдүүдийн аав ээж болон хоёр биенээ хайрлан аз жаргалтай сайхан амьдрана гэж боддог байсан. тэгсэн өчигдөрийн уулзсан залуусыг хараад надад тэгж амьдрах боломжгүй юм шиг санагдчихсан. Тодорхой хэмжээний олонд танигдсан, харахад буурь суурьтай дажгүй юм шиг тэдгээр залуучууд жинхэнэ угтаа хэн байв...? Өөрт таалагдсан охидуудыг найрч хуримыхаа бөгжийг нуун өвөртөө оруулахыг урьтал болгодог тийм л залуус байсан... Татгалзсан охидын өөдөөс бүдүүлэг үг хэллэг санаа зовохгүй хэргэлдэг тийм л залуус. Тэдний тэгж улайрч байж ядаж байгаа тэр байдалыг нь хараад бүүр огиудас хүрсэн. Монголын залуучууд минь дээ... Яагаад та нар минь ийм болчихсон юм бэ... Бүх л охидуудыг бэлэн гэж боддог энэ зан чинь арай л биш ээ... Дуртай гарууд нь тэрүүгээр байдаг л байх гэхдээ ихэнхи одууд нь тийм биш шүү дээ. Үүнийг та нар ухаарах цаг болсон юм биш үү.. Охид бүсгүйчүүдийнхээ нэг л хүнийг гэсэн нандин сайхан сэтгэлийг битгий хөсөр хаяач ээ...
Гэхдээ мэдээж бүх залуусыг нэгэн адил дүгнэж болохгүй. Маш олон хүний сайн хань, хүүхдийн сайхан аав байх нөмөр нөөлөгтэй сайхан залуус зөндөө л байгаа байх. Харин тийм залуус нь ховордчихсон юм болов уу... ингэж бодохоор л оюутан насны минь сайхан найзуудаас өөр итгэж найдаж болох залуус олдохгүй юм шиг санагдаад байх юм. Өчигдөр би үнэхээр айсан. айх айхдаа урьд өмнө нь тийм байдалд орж үзээгүй болохоор ангийхаа залуусыг ямар их санасан гээч... өнгөрсөн 4 жилийн хугацаанд хичнээн дадлага, амралт зугаалганд явахдаа ангийханаа охидуудыг оролдох нь бүү хэл хэл ам ч зөрдөггүй, ямарч нөхцөл байдалд охидуудаа л нэн тэргүүнд боддог, охидуудыгаа гэсэн чин сэтгэлтэй, нөмөр нөөлөг минь байсан тэднээрээ л бусдыг төсөөлж явжээ.