Аяар гуниглан суухад ганцаардал ирж хоргооно
Амирлин хүрэн зүрхэнд минь цэврүү үсэртэл холгоно
Амьд тойрох хүмүүсээс сансрын зайд төөрүүлж
Арван дусал нулимсыг минь бөмбөрүүлж байж л холдоно
Зөнгөөр гуниглан суухад ганцаардал ирж ятгана
Зөөлөн хүрэн элгэнд минь бэтгэ ургатал ханьсана
Зөгнөл итгэлийн жаргалыг далайн шуурганд хийсгэж
Зөрүүд гомдомхой аашыг минь хөдөлгөж байж л амрана .