2010-07-18
Би одоо яах ёстой юм бэ?
Нэг хүн надад таалагддаг. Бусдаад илүү ихээр надад таалагдаад байгааг би хожуу ухаарсан тэнэг толгой... Бардам ам, шалдан гуя гэдгийн үлгэр л яг одоо над дээр ирээд байна. Өмнөх бичлэгт бичсэнчлэн хамгийн ихээр итгэж найдаж болох залуусын маань нэг... Хажууд нь байхад юу ч бодолгүй санаа амар байж болох тийм л залуу...
Гэхдээ тэр одоо найз охинтой... үерхэж эхлэхээс өмнө нь надад тэгж их таалагддаггүй байсан чинь найз охинтой болонгууд яасан ч бүү мэд тэрнээс өөр сайн хүн надад олдохгүй юм шиг санагдаад, харамлаад, хамт баймаар санагдаад, бодохгүй гэхээр бодогдоод хэцүү байна.... тийм байхад би одоо яах юм бэ?
найз охиноос нь булаагаад авмаар байвч би чадахгүй байх аа. үнэндээ чадахгүй ч гэж дээ... тэр хүн найз охиноо орхиод над дээр ирэх тийм хэмжээний намайг гэсэн сэтгэл байгаа гэдэгт би итгэлгүй байнааа... ингэж бодохоор уйлмаар ч юм шиг... Би яагаад ийм тэнэг юм болоо... надад өчнөөн боломж байсан шд.. ингэж бодохоор өөртөө л гомдох юм... Бурхан минь би яах вэ? .... Амьдрал өөрөө аз сорьсон тоглоом гээд тэр хүнд үнэнээ хэлээд үзэх үү... эсвэл амьдрал өөрөө баян гээд намайг гэсэн өөр сайн хүнийг иртэл нь хүлээх үү...
Сэтгэгдэл бичих