2010-08-16
1. Бали

 Намайг  10 жилд байхад 25-р суваг телевизээр "Балид болсон явдал" гэдэг кино гарсан юм.  Мэдээж тэр кино хайрын тухай байсан л даа. Гэхдээ тэр одоо бол гол нь биш. хамгийн гол нь тэр киноны үйл явдал бали арал дээр болдог. Тэр киног үзсэнээс хойш тийшээ явахыг ямар их хүсэж байгаа гээч...
За тэгэхээр Балид өнгөрүүлэх нэг өдөр юу хийх вэ???


  Амтат сайхан зүүднээсээ сэрэнгүүтээ хөлгүй их далайг ширтэн хэвтэх сайхан даа...
 


Өглөөний цэвэр агаарт цэлмэг хөх тэнгэр, гүн цэнхэр далайг ширтэн өглөөний цайгаа уунгаа өдрийн хийх зүйлсээ бодно...




Амрангаа усанд сэлж,  дотно яриа өрнүүлэн коктэйл шимэн суух нь жаргалтайяа






Массаж гэдэг бол хүний биеийг амраах хамгийн шилдэг аргуудын нэг нь юм.



Бали руу заавал хайртай залуутайгаа бал сараараа явах албагүй ээ. зүгээр л явах цаг хугацаа, тохироо нь бүрдсэн л бол явах хэрэгтэй... Хэрвээ тэнд очвол хором мөч бүрийг мартагдашгүй өнгөрөөх нь чухал...  Далайн эрэг олон боловч Балигийн далайн эргээр дотно хүмүүстэйгээ цуг алхан зугаалах нь уйтай сайхан бэ...



Хэрвээ хайртай залуутайгаа тийшээ явсан бол алтан нарны жаргаж байгаа  шаргал туяан доор романтик мартагдашгүй оройн зоог барьвал ямар вэ дээ...


Тийм биш байлаа ч гэсэн жаргаж буй нарыг харж тав тухайамрах нь нэн тааламжтай...



Бичсэн: Grace | цаг: 22:59 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)