2010-08-16
Мөрөөдөл

 Би ном унших дуртай... Гэхдээ ихэнхидээ алдартай хүмүүсийн намтар, амжилтанд хүрэх арга зам, эсвэл адал явдалт зохиол уншдаг. Харин саяхан би "Нууц" гээд одоо хит болоод байгаа гэсэн тэр номыг уншлаа. Өмнө нь киног нь үзэж байсан ба тэрхэн үедээ аан нээрээ ийм байж бас болох л юм гэж бодсон бол сая номыг нь уншаад үнэхээр миний өнгөрсөн амьдралд маань энэ нууцад өгүүлсэнчилэн  хүсээд хүссэнийхээ хирээр авсан юм байгаа юм байна гэж бодсон чинь итгэх итгэл төрөөд явчихсан.
    Үнэхээр итгээд хүсээд тэрнийхээ дагуу аливаа зүйлийг эрч хүчтэйгээр хийвэл тэр хүсэл нь биелдэг гэдэгт итгэж байгаа болохоор одооноос мөрөөдөл ч гэх үү хүсэл ч гэх үү ямар ч байсан энэ амьдралдаа хийхийг хүссэн, үзэхийг хүссэн, мэдрэхийг хүссэн зүйлсээ энэ блогтоо бичиж байхаар шийдлээ.
    Хүсэл , мөрөөдөл биелэнэ гэдэгт итгэж байгаа болохоор биелэнэ байх аа... тийм ээ... блогхон минь...

Бичсэн: Grace | цаг: 22:32 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)