2010-08-16
Чинбаа ах үнэн мундаг юмаа...

  

    Намайг 6-7р ангид байхад Цэнхэр дэлгэц гээд шинэ жилийн хөтөлбөр гардаг байсан юм. Тэгэхэд энэ Чинбаа ах Сарнайтайгаа ороод л жүжиглээд л нээх гоё хосын дууд дуулна. Тэр үеэс л Эмоушн гэдэг хамтлаг болон Чинбаа гэдэг ах миний хараанд өртөөд дууг нь чухам л сонсдог байж билээ. Хаана л хайрын, хосын нэвтрүүлэг гарна нөгөө л Чинбаа, Сарнай 2 нь орно тэрийг нь би заавал үзнэ.... Үнэндээ тэр Эмоушн хамтлагаас илүү Чинбаа ах л нэг л гоё харагдаад л... ийм найз бандитай болвол гоё доо ухааны юм бодоод л...ккк   Тэгж боддог байсан болоод ч тэр үү  тэр үед манай дээд ангид Чинбаатай төстэй нэг ах байдаг байсан. Тэрийг би их харна аа... Хажуушаар зөрөөд өнгөрөхөөр гөлрөөд л зогсоно шүү дээ. Даанч надаас үүдэлтэй нэг зодооноос болоод тэр ах надад аймар дургүй байсаар байгаад сургуулиа төгссөн гэж  байгаа... / их л цэмцгэр, царайлаг, стайлтай гоё ах байсан даа... одоо хаана ч явж байдаг юм бол.../

   за тэр 10 жилийн гоё ах ч яахав... Тэгээд нөгөө Чинбаа ах маань эмоушнтайгаа америк яваад муусайн америкчуудыг бишрүүлж байгаан байх. Тэр америкын алдартай дуучинг бол би үнэхээр мэддэггүй тэгсэн яасан Чинбаа ахынхаа буянаар тийм дуучин байдаг тэр нь тэгээд мангар алдартай гэдгийг нь мэдэж авлаа шд...ккк.   Гэхдээ бодоод үз л дээ... Ямар мундаг авьяастай болохоор нь тэр хүн өөрийн хөгжмийн найрууллагаа Чинбаа ахаар хийлгэж, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр дуулж байхав дээ.... бүүр баярлаад бахархаад хэлэх үг олдохгүй нээ...

   Эцэст нь жирийн нэг монгол хүү бор зүрхээрээ өөрийн авяас билигийг тэр том гүрэнд үнэлүүлж чадаж байгаа нь хэрвээ та бид хичээвэл юунд ч хүрж болно гэдгийг харуулж байгаа бус уу... тиймээс манайхаан ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ... УРАГШАА... БИ Ч БАС ХИЧНЭЭНЭ ЭЭ...


Бичсэн: Grace | цаг: 22:00 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)